
Тэнгэрийн заадсын цаанаас үл ойлгогдох радио давтамжтай долгион дахин цацарсан нь сансрын дуранд буусан байна. Канадын Доминион Радио Астрофизикийн ажиглалтын төв дэх Устөрөгчийн идэвхижил зураглалын дуранд бууснаар энэ радио долгион юунаас эхтэй, ямар шинж чанартай болох нь тодорхойгүй байна.
Гэвч “Тэнгэрийн заадсын цаана өөр радио долгионууд ч илэрч болохоор байна гэсэн таамаг дэвшүүлж болно” гэж Канадын “Британийн Колумб” их сургуулийн астрофизикч Ингрид Стэйрс ярьсан байна.
Одон орны эрдэмтэн энэ тухай тайлбарлахдаа “Судалгааны өөр шинэ давтамж эх үүсвэрээр бид радио долгионууд хаанаас гарч, ийм долгион цацрахад юу нөлөөлж байгаа гэх мэт сансрын оньсогыг тааж мэдэж боломжтой” гэжээ.
Канадын Доминион Радио Астрофизикийн ажиглалтын төвийн хувьд өнгөрөгч 2018 онд ашиглалтад орсноосоо хойш Тэнгэрийн заадсаас цаана учир нь үл мэдэгдэх радио долгион цацарсныг ийн хоёр дахь удаагаа тогтоогоод байна.
Эхний удаад тогтоосон радио цацраг нь маш ер бусын давтамжтай долгион байснаас гадна 1.5 тэрбум гэрлийн жилийн цаанаас эхтэй хэмээн эрдэмтэд дүгнэсэн байдаг байна.
Канадын Макгил их сургуулийн эрдэмтэн Шрихарш Тендалкар “Бид хоёр дахь радио давтамжийг илрүүлээд байна. Энэ долгионы шинж чанар өмнөхтэй ижил төстэй шинж чанартай. Энэ долгион бидэнд давтамж долгионудын шинж чанарын талаар илүү тодорхой мэдээлэл өгнө” гэж ярьжээ.
Одоогийн байдлаар одон орон судлаачид гялсхийн үзэгдсэн 60 удаагийн радио долгион, давтамжтай хоёр удаагийн долгионыг илрүүлээд байна.
Тэнгэрийн заадсын цаанаас үл ойлгогдох радио давтамжтай долгион дахин цацарчээ | ||
Үзсэн: 3241 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.