Шууд Chart

Николас Мадуро Ерөнхийлөгчийн тангараг өргөж, 2 дахь бүрэн эрхийн хугацаагаа эхлүүллээ

2019-01-11 12:10:12

Тэрбээр өчигдөр тангараг өргөснөөр 2025 он хүртэл дахин 6 жил Венесуэлийн Ерөнхийлөгчөөр ажиллах болж байна.

Николас Мадуро өнгөрөгч 2018 онд ээлжит бусаар зарласан Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулахад сөрөг хүчнийхэн нь сонгуулийн үйл ажиллагаанд саад учруулж, луйврын сонгууль боллоо гэж НҮБ, Европын холбоо болоод бусад улс орнууд шүүмжилж байсан юм.

Улмаар Мексикээс гадна Латин Америкийн 14 улс Канад зэргээс бүрддэг Лимагийн бүлэг улс түүнийг шинэ сонгууль дахин явуултал Үндэсний ассамблейдаа эрх мэдлээ шилжүүлж буулт хийхийг шаардсан.

Мөн Америк тивийн 35 улсаас бүрддэг Америкийн улсуудын байгууллага Мадурогийн Засгийн газрыг хууль бус хэмээн дүгнэж тогтоол гаргаад байна. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео “АНУ Мадуро дарангуйлагчийн хууль бусаар дахин Ерөнхийлөгч болж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Авлигад идэгдсэн түүний дэглэмд хориг шахалтаа чангатгаж, сөрөг хүчнийхний давамгайлалтай Үндэсний ассамблейг нь дэмжинэ. Венесуэльд ардчилал, эрх чөлөө бий болгоход уриална” гэж твиттер хуудсандаа бичсэн байна.

Харин Түүнийг тангараг өргөснөөс хэдхэн минутын дараа Парагвайн Ерөнхийлөгч Марио Абдо Бенитез Венесуэль улстай дипломат харилцаагаа цуцалж, тус улсаас дипломатуудаа татаж байгаагаа зарлажээ. 

Нийтэлсэн: Mонголын радио

Николас Мадуро Ерөнхийлөгчийн тангараг өргөж, 2 дахь бүрэн эрхийн хугацаагаа эхлүүллээ  
Үзсэн: 1038 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй