
Тэрбээр энэ тухай ард иргэддээ хандан захидал бичсэн байна.
Эммануэль Макрон 2300 үгтэй захидлаараа Франц даяар гурван сарын хугацаатай бүх нийтийн хэлэлцүүлэг өрнүүлж, энэ нь "Шар хантаазтан"-уудын эсэргүүцлийг зөөлрүүлнэ гэж найдаж байгаагаа илэрхийлжээ.
Гэхдээ Францын Ерөнхийлөгчийн хэлж байгаа шинэ санаанууд өөрийг нь “баячуудын ерөнхийлөгч” гэсэн нэр авахад хүргэсэн эдийн засгийн шинэчлэлийн хөтөлбөртэй нь нийцэж байх ёстой. “Миний хувьд хориотой асуудал гэж байхгүй. Бид ардчилсан нийгэмд байдаг юм болгоныг хүлээн зөвшөөрөхгүй. Гэхдээ бид ядаж л ярих, солилцох, хэлэлцэхээс айхгүй гэдгээ харуулах болно” гэж Эммануэль Макрон захидалдаа бичсэнийг хэвлэлүүд иш татжээ.
Харин Ерөнхийлөгч Эммануэль Макрон энэ хэлэлцүүлгүүдийн үеэр бодлого төлөвлөгөөгөө танилцуулна. Тэрбээр улс орноо тойрон хотуудын захиргааныхантай уулзана. Тодруулбал, хамгийн эхний хурал мягмар гарагт болно.
11 дүгээр сард эхэлсэн "Шар хантаазтан"-уудын хөдөлгөөн одоо ес дэх долоо хоногтоо үргэлжилж, зарим үед хүчирхийлэл, эмх замбараагүй байдал үүсч байна. Гэвч
"Шар хантаазтан"-уудын эсэргүүцэж буй асуудлыг шийдвэрлэх бүх нийтийн хэлэлцүүлэг зарлалаа | ||
Үзсэн: 515 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.