
Канадын иргэн Роберт Ллойд Шеленбергт Хятадын шүүх хар тамхи тээвэрлэсэн гэдэг шалтгаанаар бүх насаар нь хорих ял оноосон байна. Уг нь өнгөрсөн онд шүүх түүнд 15 жилийн хорих ял өгсөн ч, давж заалдах хурлын дараа “Энэ ял хэтэрхий зөөлөн шийтгэл байна” гэж шүүхээс мэдэгджээ.
Даваа гарагт гаргасан Хятадын шүүхийн энэ шийдвэрийг хэвлэлүүд Канад Хятадын "Хуавей" компанийн орлогч захирал Мэн Ванжоуг АНУ-ын талын хүсэлтээр барьж хорьсон явдалтай холбон бичиж байна.
Учир нь Хятадын талаас үүний дараа Канадын хоёр ч иргэнийг барьж хорьж, хоёр улсын харилцаа сайнгүй байгаа юм. Сүүлд Хятадын талаас гэнэт Канадын иргэн Роберт Ллойд Шеленбергийн хэргийг эрчимтэй урагшлуулж, гадаадын сэтгүүлч нарыг шүүх хуралд байлцуулж маш ховор үйлдэл хийлээ гэж зарим хэвлэлд бичжээ.
Харин Шеленбергийн хувьд Хятадаас Австрали руу 227 кг "метамфетамин" гэдэг нэгэн төрлийн сэтгэцэд нөлөөлөх бэлдмэлийг хулгайгаар гаргахаар бэлтгэж байсан гэж 2014 онд баривчлагдаж байжээ.
Шүүхээс түүнд насаар нь хорих ял дуулгахаас өмнөхөн тэрбээр хэвлэлд “Би хар тамхины наймаачин биш. Хятадад жуулчлалаар ирсэн” гэж ярьсан байна.
Хятадын шүүхээс Канадын нэг иргэнийг насаар нь хорих шийд гаргажээ | ||
Үзсэн: 693 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.