Шууд Chart

Япон, ОХУ ирэх долоо хоногт дээд хэмжээний уулзалт хийнэ

2019-01-15 12:05:03

Хоёр улс энхийн гэрээ байгуулахад чиглэсэн энэ уулзалтын дараа Японы Гадаад хэргийн сайд Таро Коно ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой төрийн тэргүүн нарын хэлэлцсэн асуудлаар маш нухацтай ярилцсан гэж сэтгүүлчдэд мэдэгджээ.

Мөн Энэ уулзалтыг Оросын Ерөнхийлөгчийн ордон ч хүлээн зөвшөөрчээ. “Хоёр улсын тэргүүнүүд 2018 онд Сингапур болон Буэнос Аэрост болсон уулзалтуудын хүрээнд тохиролцсоны дагуу энхийн гэрээ байгуулахтай холбоотой асуудлаар хэлэлцэнэ” гэж мэдэгджээ.

Гадаад хэргийн сайд нарын хувьд мөн ирэх сард Германы Бавар мужийн төв Мюнхен хотод болох олон улсын хурлын үеэр тусгайлан уулзаж, хоёр талын яриа хэлэлцээнд ямар ахиц гарч байгааг нягталж болох талаар Таро Коно ярьсан байна. Тэрбээр мөн “Хоёр улс одоо ч энэ асуудлаар ялгаатай ойлголттой байгаа. Гэхдээ Токио Москватай хийсэн яриа хэлэлцээнүүдийнхээ хүрээнд нийтлэг асуудлыг олж харахыг чармайх болно” гэсэн байна.

Харин Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавровын хувьд “Японы тал Дэлхийн хоёрдугаар дайны үр дүн болоод Энхийн яриа хэлэлцээрийн хүрээнд хийгдэх эхний алхам маргаантай арлуудын талаарх Оросын талын бүрэн эрхийг хүлээн зөвшөөрч байгаа” гээд “дайн 1945 онд 9 дүгээр сарын 2-нд Япон баримтад гарын үсэг зурснаар дууссан” гэж онцолжээ.

Мөн тэрбээр “Москва Японтой арлуудын эзэмшлийн асуудлаар хэлэлцэх төлөвлөгөөгүй. Энэ талаар Оросын тал байр сууриа тодорхой илэрхийлсэн. Токио ч үүнийг эсэргүүцэхгүй байгаа” гэж ярьсан байна.

Оросын Гадаад хэргийн сайдын энэ мэдэгдлийн талаар дараа нь Японы Гадаад хэргийн сайд Таро Коног ямар нэг тайлбар хийхийг хүссэн боловч  татгалзсан байна. Гэхдээ

 

Нийтэлсэн: Mонголын радио

Япон, ОХУ ирэх долоо хоногт дээд хэмжээний уулзалт хийнэ   
Үзсэн: 1083 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй