
“Хакенпрүүф” хэмээх нэгэн аюулгүй байдлын компани энэ талаар мэдээллээ. Тус компанийн зүгээс “Аюулгүй байдлын наад захын хамгаалалтгүй маш дэлгэрэнгүй мэдээлэл байна. Алдагдсан мэдээллүүдийн дунд 200 сая хүний нэр, утасны дугаар, и-мэйл хаяг, боловсрол зэрэг хувь хүний маш олон мэдээлэл багтаж байна” гэжээ.
Хүмүүсийн хувийн нууц мэдээллүүд анх "bj.58.com" хэмээх сурталчилгааны нэгэн сайтаас алдагдсан гэж үзэж байгаагаа "Хакепрүүф" компанийн судалгааны албаны захирал Боб Даечинко блог хуудсандаа бичсэн байна. Гэвч үүнийг нь тус сайт няцаажээ.
Нэгдүгээр сарын эхээр л гэхэд Бээжин хотын Цагдаагийн газраас галт тэргээр зорчигчдын хувийн мэдээллийг хулгайлсан хэрэгт сэжиглэн нэг эрэгтэйг баривчилсан байна. Сэжигтэн галт тэрэгний тасалбар захиалдаг сайтын системд халдаж, таван сая хүний мэдээлэл хулгайлсан гэж буруутгагджээ.
Хятадын "Хуажу" группын сүлжээ зочид буудлын хэрэглэгчдийн 500 сая бүртгэл мэдээлэлд хүмүүсийн захиалгын бүртгэлээс гадна регистрийн дугаар зэрэг нууц мэдээллүүд нь байжээ.
2018 онд Хятадын интернет сүлжээний компаниудын гаргасан тайлангаар тус улсын нийгмийн сүлжээ ашигладаг болон бусад цахим хуудсуудад бүртгэлтэй интернет хэрэглэгчдийн 19 хувь нь цахим халдлагад өртөж, хакердуулсан байна.
Хэдэн сая хятад иргэний хувийн мэдээлэл задарчээ | ||
Үзсэн: 771 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.