Шууд Chart

АНУ Мексикийн хил дагуух цэргийн хамгаалалтаа есдүгээр сарыг дуустал сунгалаа

2019-01-15 13:24:16

Пентагоны шинэ тэргүүн буюу АНУ-ын Батлан хамгаалахын сайдын үүрэг гүйцэтгэгчээр томилогдоод байгаа Патрик Шэнахэн даваа гарагт ийм шийдвэр гаргажээ.  

Энэ хүрээнд АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яамны хүсэлтээр цэргүүдийг нэмэлт хүч болгон илгээнэ. Ингэснээр цэргүүдийг хил дээр ажиллуулах зардал энэ сарын сүүлч гэхэд 132 сая доллар давахаар байгаа юм байна.

Уг нь цэргүүд хилийн аюулгүй байдлыг хангаж, цагаач дүрвэгчдийн урсгалыг зогсоох үүднээс өнгөрөгч 12 дугаар сарын 15 хүртэл ажиллах ёстой байсан ч энэ сарын сүүлч хүртэл сунгаад байсан юм.

 

 

Нийтэлсэн: Mонголын радио

АНУ Мексикийн хил дагуух цэргийн хамгаалалтаа есдүгээр сарыг дуустал сунгалаа  
Үзсэн: 945 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй