
АНУ-ыг НАТО-гоос гаргах талаар ерөнхийлөгч Доналд Трамп зөвлөхүүдтэйгээ нэг бус удаа ярьсан хэмээн Нью-Йорк таймс мэдээлж байна.
Америкийн өдөр тутмын хэвлэлд энэ талаар албаны эх сурвалжуудын хэлснийг иш татжээ. АНУ-ын засаг захиргааны удирдах албаны хүмүүсийн ярьснаар, ерөнхийлөгч Доналд Трамп НАТО-оос гарах хүсэлтэй байгаа талаараа зөвлөхүүддээ 2018 онд хэд хэдэн удаа хэлж ярьсан байна. Мөн тэрээр өнгөрөгч 2018 оны 7 дугаар сард болсон НАТО-гийн дээд хэмжээний хурлын үеэр энэ цэргийн эвслийн зорилгыг ойлгохгүй байна гэж Үндэсний аюулгүй байдлын асуудал хариуцсан албаны хүмүүст хэлж байжээ.
Гэвч, “тухайн үед Америкийн батлан хамгаалахын сайд байсан Жим Маттис, Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон зэрэг албаны хүмүүс “цэргийн эвслээс гарахгүй байхыг Трампаас хүсч ятгаснаас гадна, НАТО-гийн ач холбогдлыг бататгасан албан ёсны гэрээгээ гүйцээхийг бусад гишүүн улсуудаас шаардсан хэмээн” албаны хүмүүс Нью-Йорк Таймст ярьсан байна.
Америкийн ерөнхийлөгч Доналд Трампын хувьд Европын улсуудын эрх баригчдыг НАТО-д заасан хэмжээнд нь хүргэж татвар төлөхгүй Америкт ихээхэн дарамт учруулж байна хэмээн буруутгаж ирсэн. Харин цэргийн энэ эвслийг чухалчлан дэмждэг тус улсын Батлан хамгаалахын сайд асан Жим Маттис чөлөөлөгдсөн хэрэг Европын улсуудад “Трамп шүүмжлэлээ улам эрчимжүүлэх нь” гэсэн болгоомжлол дагуулах болсон хэмээн Америкийн өдөр тутмын сонинд бичсэн байна.
АНУ, Канад, Европын улсуудыг багтаасан тус цэргийн эвсэл Оросын талын үйлдлийг 70 жилийн туршид хязгаарлаж ирсэн. Америк энэ байгууллагаас гарсан тохиолдолд Европ дахь Вашингтоны Европт үзүүлэх нөлөө эрс буурч, Оросын талыг нөлөөгөө нэмэгдүүлэх боломж олгоно хэмээн албаныхан тайлбарлаж байгаа юм. Мөн, “Ерөнхийлөгчийн удаа дараа илэрхийлсэн НАТО-гоос гарах хүсэл эрмэлзэл нь одоо Америкийн үндэсний аюулгүй байдлын асуудал хариуцсан албаныхны дунд Оросын ерөнхийлөгч Владимр Путинтэй уулзсан уулзалтуудаа нуухыг чармайж байна гэх таамаглалтай зэрэгцэн дахин нэг шинэ таамаг болгоомжлол үүсгэж байна” гэж Нью-Йорк таймс мэдээлжээ. Тодруулбал, энэ талаар ерөнхийлөгч Барак Обама-гийн үед Батлан хамгаалахын ажилтан байсан Мишел Флорни ярихдаа “70 жил оршин тогтносон цэргийн эвслээс гарна гэдэг нь Америкийн ашиг сонирхолын эсрэг ямар ч ерөнхнийлөгчийн хийж үл болох хамгийн хортой зйүлийн нэг” хэмээн тайлбарласан юм.
АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп сүүлийн өдрүүдэд Оросын нэрийн өмнөөс Америкийн ашиг сонирхолын эсрэг үйл ажиллагаа явуулсан гэх хэргээр хэвлэлүүдийн анхаарлын төвд байгаа юм.
Доналд Трамп АНУ-ыг НАТО-гоос гаргах хүсэл эрмэлзлэлтэй хэвээр байна | ||
Үзсэн: 678 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.