
Он гарснаас хойш 1300 рохинжа иргэн Энэтхэгээс Бангладеш руу зугтан дүрвэсэн гэж лхагва гарагт албаны хүн мэдээлсэн байна.
Олон улсын хүний эрхийн байгууллагууд болон НҮБ-аас Энэтхэгийн эрх баригчдыг олон улсын хууль тогтоогмжийг үл хүндэтгэж байна гэж буруутгаж байна. Учир нь Шинэ Дели аюулгүй байдлын хувьд хүндхэн нөхцөл байдалтай тулаад байгаа цөөнх иргэдээ үл тоож Мьянмарын талд шилжүүлж байгаа нь ширүүн шүүмжлэлд өртөж байна.
Тоон мэдээллийг аваад үзвэл,
байна. Энэтхэгийн цөөнх рохинжа хүмүүсийг Хинду үндэстнүүд нь улс орноосоо хөөн гаргахыг уриалж байгаа юм.Энэтхэгийн цөөнх рохинжа хүмүүсийг Хинду үндэстнүүд нь улс орноосоо хөөн гаргахыг уриалж байгаа юм.
Энэ тухай Өмнөд Азийн Хүний эрхийн нөхцөл байдлыг баримтжуулах төвийн ажилтан Рав На-йр “Өнгөрсөн жил Энэтхэгийн Засгийн газар тус улсад амьдардаг рохинжа иргэдийн амьдралыг хүнд хэцүү болгосон орон нутгийн тагнуулын ажилтнууд Энэтхэгт амьдардаг рохинжа иргэдийг байн байн шалгаж бидний өөрсдийн тооцоогоор 200 гаруй хүн баривчлагдаж, хоригдоод байна” гэж ярьжээ.
Энэтхэгт амьдардаг рохинжа хүмүүс Бангладеш руу дүрвэж байна | ||
Үзсэн: 1750 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.