Шууд Chart

АНУ ОХУ-тай байгуулсан цөмийн гэрээнээсээ хоёрдугаар сарын эхээр гарна

2019-01-17 12:25:55

Энэ тухай АНУ-ын Төрийн департаментийн Зэвсгийн хяналт Олон улсын аюулгүй байдлын газрын дарга Анреа Томпсон “АНУ ОХУ-тай байгуулсан Дунд болон бага тусгалын пуужингийн гэрээнээс хоёрдугаар сарын 2-нд гарна” гэж НАТО-гийн удирдлагуудад мэдэгдсэн байна.

Тэрбээр гэрээг зөрчсөн хэмээн Оросын талыг буруутгаад “9М729" гэдэг Оросын Пуужингийн систем энэ гэрээний зүйл заалтыг зөрчсөн” гэсэн байна. Үүний дараа Женев дэх Оросын талын төлөөлөгч “Нөхцөл байдлыг хурцатгаж байна" хэмээн АНУ-ыг шүүмжилсэн байна. Мөн

Харин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “ОХУ-д АНУ-тай шинэ зэвсгээр өрсөлдөх сонирхол байхгүй” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэлсэн байна. Гэхдээ тэрбээр гэрээнээс гарсан тохиолдолд энэ нь маш хэцүү үр дагавар дагуулна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаанд анхааруулжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “ОХУ-д АНУ-тай шинэ зэвсгээр өрсөлдөх сонирхол байхгүй” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа өгүүлжээ.

Гэвч НАТО дахь АНУ-ын Элчин сайд Кэй Бэйли Хатчисон “Хэрэв Москва пуужингийн гэрээг хадгалж үлдэхийг хүсч байгаа бол АНУ гарсны дараа зургаан  сарын хугацаанд гэрээгээ биелүүлэх хэрэгтэй” гэсэн байна.

Харин Вашингтон Оросын "9М729" загварын пуужин 500 км-ээс илүү тусгалтай. Тиймээс энэ нь гэрээний залтыг зөрчиж байгаа юм гэж мэдэгдсэн. Гэхдээ

Нийтэлсэн: Mонголын радио

АНУ ОХУ-тай байгуулсан цөмийн гэрээнээсээ хоёрдугаар сарын эхээр гарна  
Үзсэн: 768 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй