Шууд Chart

Тереза Мэйгийн Засгийн газарт итгэл хүлээлгэнэ

2019-01-17 13:18:19

Британийн сөрөг хүчний Хөдөлмөрчний намын дарга Жереми Корбины саналаар лхагва гарагт явуулсан энэ санал хураалтад парламентийн гишүүдийн 306 нь Тереза Мэйгийн Засгийн газарт итгэл хүлээлгэхгүй байхыг дэмжжээ. Харин 325 нь үүний эсрэг буюу Засгийн газарт итгэл хүлээлгэнэ гэсэн санал өгчээ.

Парламент дахь Ардчилсан эвлэлийн нам, Консерватив намынхан дэмжлэг үзүүлсний дүнд Тереза Мэйгийн Засгийн газар ийн дахин үлдэхээр болж байгааг хэвлэлүүд тэмдэглэж байна.

Британийн Ерөнхий сайд Тереза Мэйгийн Засгийн газарт итгэл хүлээлгэхгүй байх талаар санал хураалт болсон ч гишүүд Засгийн газраа унагасангүй.

Тереза Мэйгийн хувьд Засгийн газраа авч үлдэн, үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх болсныхоо дараа “Европын холбооноос гарах талаар Британийн ард иргэдийн өгсөн саналыг ажил хэрэг болгохын тулд үргэлжлүүлэн ажиллана” гэж мэдэгдсэн байна.

Мөн тэрбээр нөхцөл байдлыг шийдвэрлэхэд хамтран нэгдэж ажиллахыг парламент дахь улс төрийн намуудаас хүсчээ.

Гэвч Хөдөлмөрчний намын дарга Жереми Корбин Тереза Мэйг Брекситийн гэрээгүйгээгээр Европын холбооноос гарах боломжгүй гэсэн баталгаа гаргахаас нааш түүнтэй яриа хэлэлцээ хийх боломжгүй гэжээ. Мягмар гарагт Британийн парламент Брекситийн гэрээгээр санал хураасан ч дэмжигдээгүй юм.

Нийтэлсэн: Mонголын радио

Тереза Мэйгийн Засгийн газарт итгэл хүлээлгэнэ   
Үзсэн: 717 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй