Шууд Chart

Сирид болсон халдлагын үеэр 4 америк цэрэг үрэгджээ

2019-01-17 14:45:34

Сирийн Манбиж тосгонд болсон энэ халдлагыг "Исламын улс" бүлэглэл зохион байгуулж, 20-иод хүн нас барсан байна.

Энэ удаагийн халдлага америк цэргүүд Сирид үүрэг гүйцэтгэж эхэлснээс хойш болсон хамгийн том халдлагад тооцогдож байна. Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Сири дэх "Исламын улс" бүлэглэлийнхнийг бүрэн ялсан гэж мэдэгдэж байсан тул хэвлэлүүд энэ талаар онцлон мэдээлж байгаа юм.

Манбиж тосгонд болсон энэ халдлагыг "Исламын улс" бүлэглэл зохион байгуулж, 20-иод хүн нас барсан байна.

Одоогоор энэ явдал АНУ-ын Ерөнхийлөгчийн шийдвэрт хэрхэн нөлөөлөх нь тодорхойгүй гэж зарим хэвлэл бичиж байгаагаас гадна "Исламын улс" бүлэглэлийнхнийг бүрэн дарагдсан гэдэгт шинжээчид итгэлгүй байна гэсэн мэдээ байна.

Халдлагын дараа АНУ-ын Дэд ерөнхийлөгч Майк Пенс “АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болоод миний бие энэ халдлагыг буруутган шүүмжилж байна” гээд АНУ Сириэс цэргээ гаргах төлөвлөгөөг дахин давтан мэдэгджээ.

Мөн энэ үеэр Тэрбээр Курдуудын мэдэлд байдаг Манжиб тосгонд гарсан амиа золиослосон халдлага Сириэс цэргээ гаргах тухай АНУ-ын Ерөнхийлөгчийн шийдвэрийг зогсоох зорилготой гээд “Гэхдээ Трамп шийдвэрээ өөрчлөхгүй” гэж хэлснийг Туркийн телевизээр дамжуулсан байна. 

Нийтэлсэн: Mонголын радио

Сирид болсон халдлагын үеэр 4 америк цэрэг үрэгджээ   
Үзсэн: 1010 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй