Шууд Chart

АНУ-ын Засгийн газар мэдэгдэж байснаасаа ч олон дүрвэгч хүүхдийг эцэг, эхээс нь салгажээ

2019-01-18 12:40:35

 тухай хэвлэлүүд бичиж байна.

Өнгөрөгч 2018 онд АНУ-ын засаг захиргаа улс оронд нь хууль бусаар нэвтэрсэн, бичиг баримтгүй цагаач дүрвэгчдийг барьж хорьж,  яллан “үл хүлцэх” бодлого явуулсан.

Барьж хоригдсон цагаач дүрвэгчдийн дунд олон хүн хүүхдээ дагуулан явсан тул хүүхдүүдийг эцэг, эхээс нь тусгаарлан хилийн ойролцоо хорьсон. Энэ тухай АНУ-ын Эрүүл мэндийн яамны харьяа хяналтын хэлтсээс “тус агентлаг өнгөрөгч

АНУ-ын Засгийн газар цагаач дүрвэгчдийн 2000-гаас олон хүүхдийг эцэг, эхээс нь салгаж тусгаарласан байж магадгүй тухай хэвлэлүүд бичиж байна.

Гэхдээ энэ агентлагийн мэдээлснээр АНУ-ын Засгийн газар хүүхдүүдийг эцэг, эхээс нь салгасан гэхээсээ илүү тэднийг аюулгүй байдлын үүднээс гэмт хэргийн бүртгэлтэй эсвэл бичиг баримтгүй явж байсан эцэг, эхээс нь салгах үйл ажиллагааг 2017 онд эхлүүлсэн байна.

Гэхдээ хяналт шалгалтынхны хэлж байгаагаар хүүхдүүдийг эцэг, эхээс нь салгах энэ ажлыг албан бусаар хянаж байсан нь АНУ-ын Засгийн газрын “үл хүлцэх бодлого”-д чухам хэдэн хүүхэд хамрагдаж эцэг, эхээсээ тусгаарлагдсан талаар нарийн тоо гаргах боломжгүй болгож буй юм байна.

 

Нийтэлсэн: Mонголын радио

АНУ-ын Засгийн газар мэдэгдэж байснаасаа ч олон дүрвэгч хүүхдийг эцэг, эхээс нь салгажээ   
Үзсэн: 941 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй