
Өнгөрөгч бямба гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хилийн ханын асуудлаар яриа хэлэлцээ хийх талаар санал тавьж, Арчилсан намынхан санхүүжилт олгохыг зөвшөөрсөн тохиолдолд хэд хэдэн асуудлаар буулт хийж өмнөхөөс зөөлөн бодлого баримтлахаа мэдэгдсэн. Гэвч тэрбээр төлөвлөгөөнүүдээ танилцуулахаас өмнө
Дональд Трампын хувьд хэд хэдэн зүйлээр буулт хийх санал тавьснаас хоёрыг нь голчилж хэвлэлүүд мэдээлж байна. Нэгдүгээрт, “Мөрөөдөгчид” гэж нэрлэж буй эцэг, эхийн хамт хүүхэд байхдаа АНУ-д хууль бусаар нэвтэрсэн 700 мянга орчим хүнийг дахин гурван жил АНУ-д ажиллаж амьдрахыг зөвшөөрөх, хоёрдугаарт, түр хамгааллын статустай визээр амьдарч байгаа 300 мянга орчим хүн мөн дахин гурван жил аюулгүй амьдрах гэсэн үндсэн хоёр амлалтыг Дональд Трамп хилийн ханын асуудлаар яриа хэлэлцээ хийсэн тохиолдолд биелүүлнэ гэсэн.
Гэвч
Харин Дональд Трамп Ардчилсан намынхныг ийн татгалзсаны дараа “Гурван жилээр сунгаж АНУ-д аюулгүй амьдруулах гэсэн нигүүлсэнгүй сэтгэлийг цагаачлалын асуудал мэтийнхээс том гэрээнд л хэрэглэдэг. Үүнтэй адил хууль бусаар амьдарч байгаа 11 сая хүнийг зайлуулах төлөвлөгөөгүй байна. Гэхдээ болгоомжтой байгаарай Ненси” гэж төлөөлөгчдийн танхимын дарга Ненси Пелосид хандан "твиттер"-т жиргэжээ.
АНУ-ын засаг захиргааны байгууллагуудын зогсолтоор барьцаа хийхгүй байхыг шаарджээ | ||
Үзсэн: 1061 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.