
Айлчлал хоёр өдөр үргэлжилж, тэрбээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзана. Талууд энхийн гэрээ байгуулах асуудлаар яриа хэлэлцээ хийнэ.
Японы Ерөнхий сайд Шинзо Абэ, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар өнгөрөгч 11 дүгээр сард уулзахдаа 1956 онд байгуулсан хамтарсан тунхагтаа тулгуурлан энхийн гэрээ байгуулах талаар яриа хэлэлцээг түргэтгэхээр тохиролцсон юм. Уг тунхаг бичигт хоёр улс энхийн гэрээ байгуулсны дараа Оросын тал маргаантай дөрвөн арлын хоёрыг Японы талд хүлээлгэн өгч болно гэж заасан байдаг.
Тунхаг бичигт хоёр улс энхийн гэрээ байгуулсны дараа Оросын тал маргаантай дөрвөн арлын хоёрыг Японы талд хүлээлгэн өгч болно гэж заасан байдаг.
Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Японы гадаад хэргийн сайд Таро Конотой уулзаж ярилцахдаа тэдгээр арал Оросын талын эзэмшилд байдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэж мэдэгдсэнээ сүүлд нь хэвлэлийнхэнд ярьсан.
Харин Японы Засгийн газар арлуудын асуудлыг шийдвэрлэсний дараа энхийн гэрээний талаар ярина гэдгээ ОХУ-ын Ерөнхийлөгч санал тавьсны дараа хэвлэлээр илэрхийлж байсан юм.
Японы Ерөнхий сайд Шинзо Абэ өнөөдөр ОХУ-д ажлын айлчлал хийж байна | ||
Үзсэн: 995 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.