Шууд Chart

Танзан улсын далбаатай тээврийн хоёр онгоцонд гал гарчээ

2019-01-22 12:20:21

Энэ үеэр 11 хүн нас барсан байна. Гал гарах үеэр хөлөг онгоцноос үсэрсэн хүмүүсийг Оросын аврагчид аварч, 14 хүнийг уснаас гаргажээ.

Шатсан хөлөг онгоцны нэг нь хийн түлш цэнэглэгч онгоц байснаас гадна энэ онгоцноос нөгөө хөлөгт түлш нийлүүлэх үеэр гал авалцжээ.

Оросын тэнгисийн агентлагийн мэдээлснээр далайн уснаас 11 хүний цогцсыг гаргасан. Аврагчид дахин гурван хүн усанд унаж живсэн байх магадлалтай гэж үзэж байгаа боловч олж гаргаж чадаагүй байна.

Үүнээс гадна хоёр хөлөг онгоцны ахмад аврагдсан гэх мэдээ одоогоор байхгүйгээс гадна Керч хотын удирдлагууд осолдсон хүмүүсийг хүлээн авахаар бэлтгэж буй юм байна. 

Нийтэлсэн: Mонголын радио

Танзан улсын далбаатай тээврийн хоёр онгоцонд гал гарчээ  
Үзсэн: 712 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй