
Error loading player: No playable sources found
Дайны үед Японы компаниудад Солонгос иргэдийг хүчээр ажиллуулсан гэх хэргийн нэхэмжлэлийг удаашруулж шударга бус шийдвэр гаргасан зэрэг хэргүүдийн улмаас Дээд шүүхийн Ерөнхий шүүгч асан Ян Сун Таег буруутаж байна.
Эрх мэдлээ урвуулан ашигласан гэсэн үндэслэлээр Өмнөд Солонгосын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч асан баривчлагдлаа.
Энэ тухай Сөүл хотын төвийн дүүргийн шүүх “Түүнтэй холбоотой хэргүүд батлагдсан. Мөн тэрбээр холбогдох хэргийн нотлох баримтыг устгах эрсдэлтэй” гэсэн байна. Шүүхийн энэ мэдэгдлийн дараа Ерөнхий шүүгч асан Ян Сун Таег Сөүлийн хорих төвийн урьдчилсан хориход аваачсан байна.
Ингэснээр энэ хүн Өмнөд Солонгосын Дээд шүүхийн түүхэнд баривчлагдаж эрхээ хязгаарлуулсан анхны Ерөнхий шүүгч болж байна. Гэхдээ шүүхээс хэрэгт холбогдсон Өмнөд Солонгосын шүүхийн захиргааны дарга асан Пак Бион Даег хорих шийдвэр гаргахаас татгалзжээ.
Өмнөд Солонгосын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч асан Ян Сун Таег баривчилжээ | ||
Үзсэн: 1732 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.