Шууд Chart

Ким Жон Ун АНУ-ын Ерөнхийлөгчөөс захидал хүлээж авсандаа баяртай байна гэжээ

2019-01-24 14:50:09

Тус улсын мэдээллийн төв агентлаг “Ким Жон Уны ойрын зөвлөх Ким Ён Чол удирдагчдаа лхагва гарагт АНУ-д хийсэн айлчлалынхаа талаар танилцууллаа” гэж мэдээлсэн байна.

Ким Ён Чол Ким Жон Унд танилцуулахдаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампаас илгээсэн захидлыг уламжилжээ. Энэ үеэр Умард Солонгосын удирдагч АНУ-ын төрийн тэргүүнээс захидал хүлээн авсандаа сэтгэл нь хөдөлж байгаагаа илэрхийлж, “Трампын эерэг нааштай хандлагад итгэж, мөн хоёр улсын зорилгыг урагшлуулахад АНУ-тай хамтран алхам алхмаар ахиц гаргана” гэж хэлсэн байна.

Мөн зарим хэвлэлд талууд цөмийн зэвсгийг утсгах асуудалд нэгдмэл бус байр суурьтай хэвээр байна гэж ажиглагчид хэлснийг иш татжээ. Өнгөрөгч долоо хоногт Умард Солонгосын Хөдөлмөрчний намын Төв хорооны орлогч дарга Ким Ён Чол Вашингтонд айлчилж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нартай уулзсан.

Уулзалт хаана болох талаар зарлаагүй ч дараагийн дээд хэмжээний уулзалтын цэг Вьетнам байж болох юм гэж хэвлэлүүд бичиж байна. 

Нийтэлсэн: Mонголын радио

Ким Жон Ун АНУ-ын Ерөнхийлөгчөөс захидал хүлээж авсандаа баяртай байна гэжээ   
Үзсэн: 887 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй