
Тэрбээр пүрэв гарагт Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуротой утсаар ярихдаа АНУ-ын талаас Венесуэлийн улс төрийн нөхцөл байдалд хөндлөнгөөс оролцож байна гэж шүүмжилсэн байна.
Тэрбээр “Олон улсын хууль тогтоомжийг зөрчиж хөндлөнгөөс оролцсоны нөлөөгөөр улс төрийн хямралтай байгаа энэ цаг үед Венесуэлийн хууль ёсоор сонгогдсон эрх баригчдад дэмжлэг үзүүлнэ” гэж хэлжээ. Энэ үеэр Владимир Путин, Николас Мадуро нар өргөн хүрээнд үргэлжлүүлэн хамтран ажиллахаар тохиролцжээ.
Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро АНУ дахь Элчин сайдын яам, Консулын газраа хаах үүрэг өгсөн бол АНУ Венесуэл дэх дипломат байгууллагууд Элчин сайдын яамны ажилчдаа эргүүлэн татах шийдвэр гаргаж, Венесуэл дэх америк иргэдийг ч тус улсаас явах талаар бодож тунгаахыг уриалжээ.
Лхагва гарагт саяхан хоёр дахь бүрэн эрхийн тангаргаа өргөөд байгаа Ерөнхийлөгч Николас Мадурог эсэргүүцсэн жагсаалын үеэр тус улсын сөрөг хүчний удирдагч бөгөөд парламентийн дарга Хуан Гуайдо өөрийгөө Венесуэлийн түр Ерөнхийлөгч хэмээн зарлаад байгаа юм. Түүнийг АНУ тэргүүтэй олон улс дэмжинэ гэж мэдэгдээд байна.
Владимир Путин Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог дэмжинэ | ||
Үзсэн: 830 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.