Шууд Chart

"Шар хантаазтан"-уудын 11 дэх удаагийн эсэргүүцэл цагдаа, жагсагчдын хооронд мөргөлдөөн үүсгэлээ

2019-01-27 14:18:40

Өчигдөр Францад болсон эсэргүүцлийн ажиллагаанд 70-аад мянган хүн оролцож, нийслэл Парис хот болон мужуудад мөргөлдөөн гарчээ. Парис хотод жагсагчид "шар шөнө" арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсөн ч цагдаа нар тэднийг хотын төв талбайгаас шахан гаргажээ.

Тус улсын Дотоод яамны мэдээгээр улс орон даяар 69 мянга гаруй хүн жагсаалд оролцсон гэж мэдээлэв. Парис хотод л гэхэд дөрвөн мянга, Бордо, Тулуз, Марсель, Монпелье, Дижон, Лионд хэдэн мянган хүн хуран цуглажээ. Нэг долоо хоногийн өмнөх жагсаалд улс орон даяар 84 мянган хүн, нийслэл Парис хотод 7 мянга гаруй хүн оролцсон байдаг.

“Шар хантаазтан"-ууд эрх баригчдын хэлж буй тоо баримтыг эрс няцааж, улс орон даяар 69 мянга биш 400 гаруй мянган хүн оролцсон. Нийслэл Парис хотын эсэргүүцэлд 8-9 мянган хүн оролцсон гэж байна.

2018 оны 11 дүгээр сарын 17-нд эсэргүүцлийн ажиллагаа эхэлснээс хойших хоёр сарын хугацаанд 10 хүн амь үрэгдэж, гурван мянга гаруй хүн, үүний дотор хоёр мянган “шар хантаазтан”, нэг мянга гаруй цагдаагийн алба хаагч шархаджээ.

Францын Дотоод хэргийн сайд Кристоф Кастанер "Жагсагчдын зүгээс гаргасан хүчирхийллийг эрс зэмлэн буруушааж, цагдаагийн газар баримт нотолгоонд тулгуурлан “шар хантаазтан"-уудаар халхавчлан хүчирхийлэлд уриалсан, хүчирхийлэл үйлдсэн хүмүүст хариуцлага тооцно гэж мэдэгдлээ.

Нийтэлсэн: Mонголын радио

"Шар хантаазтан"-уудын 11 дэх удаагийн эсэргүүцэл цагдаа, жагсагчдын хооронд мөргөлдөөн үүсгэлээ   
Үзсэн: 755 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй