Шууд Chart

БНХАУ-д суугаа Канадын элчин сайд Жон Маккаллум огцорлоо

2019-01-27 14:33:47

БНХАУ-д суугаа Канадын Элчин сайд Жон Маккаллум Хятадын “Хуавэй” компанийн Санхүүгийн захирал Мэн Ваньчоуг саатуулсан хэргийн талаар тайлбар хийснийхээ дараа огцорсон тухай тус улсын Ерөнхий сайд Жастин Трюдо тусгай мэдэгдэл хийлээ.

Сайд нарын танхимын тэргүүн дипломатчийн огцрох тухнай хүсэлтийг хүлээн авсан байна. Жастин Трюдо “Би Хятад улсад суугаа Элчин сайд Жон Маккаллумаас огцрох өргөдлөө өгөхийг хүссэн. Тэрбээр өргөдлөө гаргасан” гэж хэллээ.

Тэрбээр дипломатчид ажлаа сайн хийсэнд талархаж, Маккаллумын орлогч Жим Никелийг хэргийг түр хамаарагчаар томилжээ. Тэрбээр ийм мэдэгдэл хийхдээ огцрох болсон шалтгааныг огт дурдаагүй байна. Гэвч Маккаллум “Хуавэй” компанийн Санхүүгийн захирлыг саатуулсан хэргийн талаар тайлбар хийсэн нь Канадын эрх барих түвшний улс төрчид дунд багагүй шуугиан дэгдээсэн. Тухайлбал, Маккаллум энэ сарын 23-нд хийсэн мэдэгдэлдээ "Миний үзэж байгаагаар Мэн Ваньчоуд өөрийг нь Канадаас АНУ-д шилжүүлэх шийдвэрийг давж заалдах нэлээд ноцтой гээд хэлж болохуйц нотолгоо бий. Юуны өмнө хатагтайг барьж саатуулсан нь Ираны эсрэг АНУ-ын хоригтой холбоотой гэж байгаа ч Канад улс үүнд гарын үсэг зураагүй юм байна.

Нийтэлсэн: Mонголын радио

БНХАУ-д суугаа Канадын элчин сайд Жон Маккаллум огцорлоо  
Үзсэн: 909 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй