Шууд Chart

Япон улс хурдны галт тэрэгний шинэ загвар ашиглалтад оруулна

2019-01-28 11:19:30

Япон улс хурдны галт тэрэгний шинэ загвараа ашиглалтад оруулна. Төмөр замын үйлчилгээний "Шинкансен" компани энэ тухай “Ирэх 2020 онд Токиогийн олимпийн наадам эхлэхээс өмнөхөн буюу зургаадугаар сард шинэ загварын хурдны галт тэргээ ашиглалтад оруулна” гэж мэдэгдэж байна.

Энэ галт тэрэгний их бие одоо үйлчилгээнд явж байгаа "Шинкансен" галт тэрэгний гол загварыг уламжилсан боловч агаарын эсэргүүцлийг бууруулахаар сайжруулсан загвартай байна.

Мөн "М-700-S" загварын хурдан галт тэрэг газар хөдлөлтийн болон бусад онцгой үед цахилгаан хангамжгүй болвол лити-ион батерей буюу дахин цэнэглэдэг шингэн зай хураагуурын системээр өөрөө ажиллах боломжтой байна. Ингэснээрээ энэ нь дэлхийн хурдны галт тэрэгний анхны шинэ хувилбар болж байгаа юм байна.

Компанийн зүгээс 2022 оны санхүүгийн жил эхлэхэд энэ шинэ загварын галт тэрэгнээс дөчийг үйлчилгээнд оруулахаар төлөвлөж байна. Үүний тулд 2.2 тэрбум доллартай тэнцэх 240 тэрбум орчим иений зардал гарна гэж үзэж буй юм байна.

Нийтэлсэн: Mонголын радио

Япон улс хурдны галт тэрэгний шинэ загвар ашиглалтад оруулна  
Үзсэн: 1470 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй