
АНУ Оросын компаниудын эсрэг тавьсан хоригоо сулрууллаа. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины ойрын хүн гэгддэг бизнесмен Олег Дерипаскагийн үүсгэн байгуулсан хөнгөн цагааны "Русал", "Инн нэмэх", "ЕвроСибЭнерго" гэсэн гурван компанийг АНУ-ын Сангийн яам хоригоос чөлөөлж байгаа юм байна.
АНУ-ын Сангийн яамны Гадаадын хөрөнгийн хяналтын газраас энэ тухай мэдэгдэхдээ “Хоригт багтсан хувь хүн, аж ахуйн нэгж байгууллагуудын жагсаалтаас хасах нөхцөлийн дагуу Олег Дерипаска эдгээр компаниудад шууд болон шууд бусаар эзэмшдэг хувьцаагаа бууруулж оролцоогоо багасгаад байна” гэж тэмдэглэсэн байна.
АНУ-ын Сангийн яамны агентлагийн мэдэгдлээр Оросын хөнгөн цагааны болон эрчим хүчний "Русал," “Инн нэмэх” компаниудын захирлуудын дийлэнх нь Дерипаскатай бизнесийн болоод мэргэжлийн, гэр бүлийн холбоогүй америк, европ гаралтай хүмүүс байна.
Харин ОХУ-ын Ерөнхийлөгчийн ойрын хүн олигарх гэгддэг Олег Дерипаскад тогтоосон хориг шахалт хэвээр байгааг АНУ-ын тал мэдэгджээ. Түүнийг 2016 онд болсон АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлсөн гэж Америкийн тал буруутгаж байгаа юм.
Харин "Русал" компанийн хувьд хөнгөн цагааны дэлхийн хоёр дахь том компани учир энэ компанид тавьсан хориг олон улсын хөнгөн цагааны үйлдвэрлэлд нөлөөлж болзошгүй гэж АНУ-ын засаг захиргаа үзэж байна.
Өнгөрөгч оны дөрөвдүгээр сард тогтоосон хоригийн нөлөөгөөр дэлхийн зах зээл дээр хөнгөн цагааны үнэ маш хурдан хугацаанд өссөн. Үүний улмаас бизнесийн салбарынхан эдгээр гурван компанийг хоригоос чөлөөлөх талаар ухуулга явуулж байсан гэж зарим хэвлэлд тайлбарлажээ.
АНУ Оросын компаниудын эсрэг тавьсан хоригоо цуцаллаа | ||
Үзсэн: 1314 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.