Шууд Chart

Уурхайн далан нурснаас 60-аад хүн нас барж, 300 гаруй хүн сураггүй болжээ

2019-01-28 17:13:20

Бразилд уурхайн далан нурснаас 60-аад хүн нас барж, 300 гаруй хүн сураггүй болоод байна. Осол өнгөрөгч баасан гарагт Бразилын зүүн өмнөд бүсэд байдаг Минас-Жерайс мужид болж, шаварлаг болон төмрийн хүдэр ойролцоох тосгоныг урсгасан байна.

Болсон явдлын улмаас шаварт автсан нэг автобуснаас хэд хэдэн хүний цогцос олджээ. Харин сураггүй болсон хүмүүсийн олонх нь уурхайн ажилтан, орон нутгийн иргэд байна.

Хаа сайгүй шавартай тул эрэн хайх ажиллагаа удааширч буй юм байна. Мөн үүнээс гадна нурсан далангийн ойролцоо өөр нэгэн уурхайн далан нурах эрсдэлтэй байна.

Нурсан уурхайн далан Бразилын уул уурхайн тэргүүлэгч "Вали СА" компанийн далан байжээ. Үүнээс өмнө 2015 онд энэ компанийн нэг далан нурж 19 хүн нас барж байжээ.

Харин Бразилын Засгийн газар "Вали Са "компанийн 2.7 тэрбум доллартай тэнцэх хөрөнгийг түр царцааж, нөхөн төлбөр шаардаж байгаа юм байна.

Нийтэлсэн: Mонголын радио

Уурхайн далан нурснаас 60-аад хүн нас барж, 300 гаруй хүн сураггүй болжээ   
Үзсэн: 883 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй