
Долоо хоног үргэлжлэх шалгалтын эхлэл даваа гарагт Туркийн Гадаад хэргийн сайд Мевлут Чаушоглутай уулзахаас эхэлсэн байна.
Саудын Арабын сэтгүүлч Жамаль Хашогги өнгөрөгч 10 дугаар сарын 2-ны өдөр Туркийн Станбул хот дахь Саудын Арабын Консулын газарт бичиг баримт авах гэж ороод сураггүй болсон. Засгийн газрынхаа үйл ажиллагааг шүүмжилдэг байсан сэтгүүлч бусдын гарт амиа алдсан хэмээн дүгнэснээс хойш цогцос нь бүрэн олдоогүй байгаа юм.
Хэргийн талаар ямар нэг мэдээлэл байхгүй гэж мэдээлж байсан
Гэвч Туркийн Засгийн газар газар нутагт нь болсон энэ хэргийн шүүх ажиллагаанд үл итгэсэн байдалтай байна гэж хэвлэлүүд мэдээлж байна.Тиймээс НҮБ мөрдлөг шалгалтаараа Хашоггийн аллагын хэрэгт Саудын Арабын талаас улс төрийн болон хувь этгээдүүд хэрхэн оролцсоныг олж тогтоох зорилготой байна.
Энэ ням гараг хүртэл үргэлжлэх мөрдлөг шалгалтын үр дүнг ирэх зургаадугаар сард НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд танилцуулах юм байна.
Сэтгүүлч Жамаль Хашоггийн хэргээр НҮБ тусгай шалгалт явуулж эхэллээ | ||
Үзсэн: 970 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.