
АНУ-ын зүгээс тус компанийг Америкийн болон олон улсын банкинд охин компаниудтайгаа ямар хамааралтай болох талаар төөрөгдүүлсэн, хоригийг зөрчиж Ирантай худалдаа хийсэн, худалдааны нууцыг хулгайлдаг гэж буруутгаж байна.
Энд дурдагдаж байгаа хоёр компани нь "Хуавей Дивайс Ю-ЭС-Эй", "Скайком Тек" юм байна. Харин оюуны өмчийн хулгайн хувьд олон улсад үйл ажиллагаа явуулдаг харилцаа холбооны “Ти Мобайл” компаниас ухаалаг утасны бат бөх чанарыг шалгадаг технологи хулгайлсан гэж буруутгажээ.
"Ти Мобайл" компани шинэ төрлийн утаснууд туршихдаа “Таппи” хэмээх хүний хурууг дуурайлган хийсэн технологийг ашигладаг байна.
Харин Санхүү эрхэлсэн гүйцэтгэх захирал Мен Ванжоугийн хувьд 12 дугаар сарын 1-ний өдөр Канадад баривчлагдсан ч, 7.6 сая ам.доллартай тэнцэх канад долларын барьцаагаар суллагдаад байгаа юм. АНУ-ын Засгийн газар түүнийг шилжүүлэн авахаар чармайж байна.
АНУ болон барууны улсууд БНХАУ-ын Засгийн газрыг "Хуавей" компаниар дамжуулан тагнан мөрдөх боломж чадавхиа өсгөж байна гэдэг боловч компани үүнийг няцаан Засгийн газраас нь ямар нэг хяналт байдаггүй гэдэг юм.
АНУ "Хуавей" компанийн эсрэг хэрэг үүсгэлээ | ||
Үзсэн: 648 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.