Шууд Chart

Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун ОХУ-д айлчилна

2019-01-29 12:21:30

Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун ОХУ-д айлчилна. ОХУ-ын Гадаад хэргийн сайдын орлогч Игорь Моргулов “Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун ОХУ-д айлчлах хэвээрээ” хэмээн сэтгүүлчдэд ярьсан байна.

Тэрбээр “Гэхдээ энэ айлчлалын товыг тодорхой тогтоогүй байна” гэжээ. Үүнээс өмнө ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Умард Солонгосын удирдагчийг ОХУ-д айлчлахыг урьсан хэмээн мэдэгдэж байсан.

Түүний хэлснээр Ким Жон Ун 2018 оны есдүгээр сард болсон "Дорнын эдийн засгийн форум"-д оролцож магадгүй гэсэн хүлээлт байсан ч айлчлал болоогүй юм. 

Нийтэлсэн: Mонголын радио

Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун ОХУ-д айлчилна  
Үзсэн: 1191 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй