Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

АНУ Африкийн улсуудтай хамтарсан цэргийн сургуулилт хийж байна

2019-01-29 14:34:07
Error loading player: No playable sources found

Исламын хэт үзэлтнүүдийн үйл ажиллагаа эрчимжих болсон тул үүний эсрэг тэмцэх зорилготой хамтарсан цэргийн бэлтгэл сургуулилт Зүүн Африкт Жиботи гэдэг газарт болж байна.

Хоёр долоо хоног үргэлжлэх сургуулилт даваа гарагт эхэлжээ. Сомали, Кени тэргүүтэй Африкийн есөн улс хамтарч буй юм байна.

Цэргийн сургуулилтын нээлтэд үг хэлсэн хамтарсан командын ахлагч террористууд болон зэвсгийн хөдөлгөөнийг дарахын чухлыг тэмдэглэжээ. Мөн Ойрхи Дорнодоос Африк руу шилжин ирж буй Исламын зэвсэгт бүлэглэлийн эсрэг идэвхтэй ажиллах хэрэгтэй гэж Сомали улсын удирдах албаны хүн хэлсэн байна.

Энд мөн Хятадын талаас 2017 онд анхны хилийн чинад дахь баазаа барьж эхэлсэн. Тиймээс хамтарсан цэргийн сургуулилт нь бүс нутаг дахь америкийн цэргийн оролцоог Хятадын талд харуулах зорилготой байна гэж зарим хэвлэлд бичжээ. 

Нийтэлсэн: Mонголын радио

АНУ Африкийн улсуудтай хамтарсан цэргийн сургуулилт хийж байна  
Үзсэн: 853 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй