
Даваа гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаанаас Венесуэлийн төрийн өмчийн “Петролиум Венесуэла СА” компанид хориг тавиад байна.
АНУ-ын Сангийн сайд Стивен Мнучинийн хэлснээр хориг арга хэмжээ Николас Мадурогийн хөрөнгийн урсгалыг зогсооход чиглэсэн шийдвэр байна. Мөн Хоригийг Венесуэлийн түр Ерөнхийлөгчид эрх мэдлээ шилжүүлсэн нөхцөлд цуцллах аж.
Албаныхан “Петролиум Венесуэла СА” компанид хориг тавихын хажуугаар энэ компанийн АНУ дахь Ситго компанийн 7 тэрбум доллартай тэнцэх хөрөнгийг хурааж байна.
Үүгээр хориг АНУ-ын боловсруулах үйлдвэрүүдэд бага зэрэг нөлөөлөх ч далайн чинад дахь газрын тосны урсгалыг АНУ руу чиглүүлнэ. Гэхдээ
Харин "Ситго" охин компани АНУ-д үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боловч арилжааных нь бүх орлогыг Гуадогийн Засгийн газар ашиглах боломжтой болох юм байна.
Венесуэлийн газрын тосны компанид хориг тавилаа | ||
Үзсэн: 819 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.