Шууд Chart

Мексик улс хүнсний хомсдолд орж магадгүй байна

2019-01-29 17:14:48

Тус улсын баруун бүсийн Мичоакан мужийн багш нар хоёр долоо хоногийн хугацаанд төмөр зам хааснаас болж эрдэнэшишийн болон буудайн гурил зэрэг гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн хомсдож болзошгүй хэмээн төмөр замын "Фрерромекс" компани даваа гарагт мэдэгджээ.

Нийт 252 галт тэрэг 2.1 сая тонн бараа бүтээгдэхүүнээ нийлүүлэх боломжгүй болж Колима болон Мичиокан мужийн боомтуудад гацжээ.

Үүнээс болж эрдэнэшиш зэрэг үр тарианы олон төрлийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний нийлүүлэлт саатсан гэж тус компанийн  төлөөлөгч ярьжээ.

Мөн албаны хүний хэлснээр цаашлаад Одоогоор ган төмөр үйлдвэрлэлийн болоод цахилгаан дугуй үйлдвэрлэлийн зэрэг өөр төрлийн олон компани түүхий эдийн хомдолд ороод буй аж. 

Нийтэлсэн: Mонголын радио

Мексик улс хүнсний хомсдолд орж магадгүй байна   
Үзсэн: 1058 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй