Шууд Chart

Туйлын хүйтэн салхины нөлөөгөөр АНУ-д огцом хүйтэрч байна

2019-01-31 11:09:59

Туйлын салхины нөлөөгөөр Арктикийн хүйтэн агаар шилжин ирж Америкийн зүүн бүсийн хойд хэсэгт  зарим газраа агаарын температур цельсийн -54 хэмд хүрсэн байна. Чикагод л гэхэд цельсийн -30 хэм хүрч унасан бол, Умард Дакота -37 хэмд хүрчээ.

Албаны хүмүүс иргэд оршин суугчдыг шаардлагагүй бол гадагшаа гарахгүй байхыг зөвлөж буй юм байна. Мөн Айова мужийн цаг уурын байгууллагаас хүмүүсийг гадагшаа гарахаар бол бага ярьж, гүн амьсгаа авахгүй байхыг сануулжээ.

Винсконсин, Мичиган, Илинойс зэрэг мужууд тэр байтугай харьцангуй дулаан байгаа Өмнөд бүсийн Алабама, Мисисипи мужууд ч онц байдал зарлажээ. “Энэ удаагийн хүйтрэл түүхэнд бичигдэхээр хэмжээнд хүрч мэдэхээр байна” гэж Илинойс мужийн цаг уурын байгууллага мэдээлжээ. Мөн  

Нийтэлсэн: Mонголын радио

Туйлын хүйтэн салхины нөлөөгөөр АНУ-д огцом хүйтэрч байна  
Үзсэн: 1500 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй