Шууд Chart

Агаарын бохирдлын улмаас Тайландын сургуулиуд хаалгаа барьжээ

2019-01-31 11:40:43

Тайландын нийслэл Бангкок хотод утаат манан үүсгэсэн агаарын бохирдлын улмаас 400 гаруй сургууль хүүхдүүдээ долоо хоног амраахаар болсон байна.

Албаныхан агаарын бохирдлын шалтгааныг тээврийн хэрэгслийн утаа, барилгын ажил, үйлдвэрүүдийн бохирдол, таримал ургамлуудыг шатаах зэргээс үүдэлтэй гэж үзэж байна.

Мөн өнөөг хүртэл хэрэгжүүлсэн агаар цэвэршүүлэх оролдлогууд нь бүтэлтэй болоогүй гэсэн шүүмжлэл байна. Тайландын Засгийн газраас үүл буудаж хиймлээр бороо оруулах, замын хөдөлгөөнийг багасгах, гудамж талбайг чөлөөлөх зэрэг арга хэмжээ авч буй юм байна.

Гэхдээ энэ нь агаарын бохирдлын хэмжээгээрээ 390 буюу аюултай түвшин зааж байгаа Шинэ Дели хотын түвшинд хүрээгүй болохыг харуулж байна. 

Нийтэлсэн: Mонголын радио

Агаарын бохирдлын улмаас Тайландын сургуулиуд хаалгаа барьжээ  
Үзсэн: 714 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй