Шууд Chart

Европ руу тавьж байгаа хийн хоолойн бүтээн байгуулалт энэ онд дуусна

2019-01-31 12:37:41

Төслийн Санхүү эрхэлсэн захирал Пол Короканын хэлснээр хийн хоолойн бүтээн байгуулалт энэ оны сүүлч гэхэд дуусах юм байна. Тэрбээр “Хийн хоолойн эхний шугам ирэх 11 дүгээр сард бэлэн болох бол хоёр дахь шугам 12 дугаар сард гүйцэд дуусна” гэж мягмар гарагт болсон Европын хийн түлшний хурал дээр ярьсан байна.

Ингэснээр одоогоор жилд 55 тэрбум куб метр шахах боломжтой хийн түлшний нийлүүлэлтийг хоёр дахин нэмэгдүүлнэ гэж албаныхан тооцоолж байна. Мөн Оросын хийн түлшний борлуулалтын 70 хувийг Европод хүргэнэ гэж төлөвлөж байна.

ОХУ-ын төрийн өмчийн "Газпром" компанийн охин компанийн удирдаж буй энэ төсөлд Германы эрчим хүчний "Винтершал", "Юнипер", Францын "Энжие", Британи Нидерландын газрын тосны болон хийн түлшний "Роял Дач Шел", Австрийн эрчим хүчний “ӨүЭмВи” компаниуд түншлэн оролцож байна.

Европын холбооны зүгээс, тэр дундаа Европын комиссын дарга Доналд Туск зэрэг албаны хүмүүс “Умардын урсгал 2”-ыг барьж дуусгаснаар Украйн хийн түлш дамжуулсны шимтгэлээ авах боломжгүй болно гэж санаа зовниж байгаагаа илэрхийлж байсан. Одоогоор

Гэхдээ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины хувьд энэ төслөө “цэвэр эдийн засгийн төсөл”, үүгээр Украйнаар дамжих хийн түлшний нийлүүлэлтийг зогсоохгүй гэж тайлбарлаж байгаа.

Нийлүүлэлтийн тухайд Оросын "Газпром" компанийн захирал Алексей Миллер “Умардын урсгал 2”-ыг төлөвлөгөөний дагуу урагшлуулж байгаа нь 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хийн түлш нийлүүлэх талаар яриа хэлэлцээ хийх боломжтой болгож байна” гэж мэдэгдээд байна. 

 

Нийтэлсэн: Mонголын радио

Европ руу тавьж байгаа хийн хоолойн бүтээн байгуулалт энэ онд дуусна  
Үзсэн: 1313 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй