Шууд Chart

Европын парламент Хуан Гуайдог хууль ёсны Ерөнхийлөгч гэж үзэхийг дэмжиж байна

2019-02-01 16:25:33

Европын парламент Венесуэлийн сөрөг хүчний тэргүүн Хуан Гуайдог хууль ёсны Ерөнхийлөгч гэж үзэхийг дэмжиж байна. Европын холбооны удирдлагуудыг Өмнөд Америкийн улсад шинэ сонгууль болж ардчилал сэргэтэл Хуан Гуайдог хүлээн зөвшөөрч нэгдсэн байр сууриа илэрхийлэхэд уриалсан тогтоолыг пүрэв гарагт явуулсан санал хураалтаар гишүүд дэмжжээ.

Мөн тогтоолоор гишүүд сөрөг хүчин голлосон Венесуэлийн Үндэсний ассамблейд бүрэн дэмжлэг үзүүлэхээ амлаж, томилсон төлөөний хүмүүст нь итгэл хүлээлгэхийг хүсч байна.

Харин Венесуэлийн сөрөг хүчний удирдагч

Венесуэлийн улс төрийн хямрал үргэлжлэх зуурт өөрийгөө "Түр Ерөнхийлөгч" хэмээн зарласан тэрбээр гэр бүлийнхэн нь сүрдүүлэгт өртөөд байгаа тухай Венесуэлийн төвийн их сургуульд үг хэлэх үеэрээ ярьжээ.

Өнгөрөгч бямба гарагт Герман, Франц, Испани улсууд саяхан Ерөнхийлөгчийн хоёр дахь эрхийн тангараг өргөсөн Николас Мадурод хандан найман өдрийн дотор ээлжит бус сонгууль зарлахгүй бол Гуайдог Венесуэлийн түр Ерөнхийлөгчөөр хүлээн зөвшөөрөх болно гэж анхааруулсан.

Харин

Нийтэлсэн: Mонголын радио

Европын парламент Хуан Гуайдог хууль ёсны Ерөнхийлөгч гэж үзэхийг дэмжиж байна   
Үзсэн: 680 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй