Шууд Chart

Дональд Трамп, Ким Жон Ун нар Азид уулзана

2019-02-01 16:46:35

Энэ тухай АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео мэдэгдсэн байна.

Тэрбээр “Хоёр улсын тэргүүн ирэх хоёрдугаар сарын сүүлээр Азид уулзана” гэж "Фокс Ньюс" телевизэд ярилцлага өгөхдөө хэлжээ.

Сүүлийн үед Умард Солонгос, АНУ-ын Төрийн тэргүүн нарын дараагийн уулзалт болох боломжтой нэг газар нь Вьетнам гэж хэвлэлүүд бичиж байна. Гэвч Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео ярилцлагынхаа үеэр тодорхой нэг улсын нэр хэлээгүй байна.

Үүнтэй холбоотойгоор АНУ-ын тусгай төлөөлөгч Стивен Беган ирэх долоо хоногт Умард Солонгос, Өмнөд Солонгосын хил дэх цэрэггүй бүс Панмунжомд айлчилна гэсэн мэдээ байна.

Нийтэлсэн: Mонголын радио

Дональд Трамп, Ким Жон Ун нар Азид уулзана  
Үзсэн: 682 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй