
АНУ-ын Батлан хамгаалахын сайдын үүрэг гүйцэтгэгч Патрик Шэнахэн Афганистанд гэнэтийн айлчлал хийж байна. Тэрбээр Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Ганитай уулзахаар төлөвлөжээ.
"Афганистаны талаарх яриа хэлэлцээнд Афганы Засгийн газар оролцох нь чухал" гэж Патрик Шэнахэн дагалдан яваа сэтгүүлчдэд ярьсан байна. Мөн "Вашингтон бүс нутагт аюулгүй байдал бүрдүүлэх сонирхолтой. Нөхцөл байдлын талаар тэнд байгаа цэргийн командлалаас мэдээлэл авахыг хүсч байна" гэсэн байна.
Афганистаны яриа хэлэлцээний тухайд Талибаны удирдлагууд Ашраф Ганигийн удирдаж буй Засгийн газартай шууд яриа хэлэлцээ хийхээс татгалзаад байгаа бол Вашингтон Афганы Засгийн газрыг энхийн үйл явцад тэргүүлэн оролцохыг уриалж байна.
Патрик Шэнахэн Афганистанд айлчлал хийж байна | ||
Үзсэн: 823 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.