
Египетийн эрх баригчид Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж, ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг сунгах гэж байна. Египетийн Ерөнхийлөгч Абдул-Фаттах Ас-Сисийн бүрэн эрхийн хугацааг 2034 он хүртэл сунгахаар оруулж буй үндсэн хуулийн өөрчлөлтийг парламент нь лхагва гарагт хэлэлцэж эхэлсэн байна.
Ардчиллыг дэмжигч улс төрчдийн хувьд энэ өөрчлөлтийг эсэргүүцэж байгаа ч парламентад Ерөнхийлөгчийн талыг дэмжигчид ийм санал оруулсан байна.
Үндсэн хуулийн өөрчлөлтөд Египетийн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг дөрвөн жилээс зургаан жил болгон сунгаж, одоогийнх шиг улиран сонгогдож болохоор тусгаж буй юм байна. Мөн хоёр дахь удаа буюу дахин сонгогдоод Ерөнхийлөгчөөр улиран суусны дараа дахин хоёр удаа Ерөнхийлөгчид нэр дэвшин өрсөлдөх боломж олгоно.
Энэ талаар хүний эрхийн зарим идэвхтнүүд “Хэрэв энэ хуулийн төслийг дэмжиж батлавал Ерөнхийлөгч Абдул-Фаттах Ас-Сиси 2022 онд бүрэн эрхээ дууссаны дараа дахин 12 жил Египетийн Ерөнхийлөгчөөр улиран суух боломтой болж байна” хэмээн эсэргүүцэж байна. Мөн энэ нь Ерөнхийлөгчид өмнөхөөс илүү эрх олгож, цэргийн мэдлийг өргөжүүлнэ гэж тайлбарлаж байна.
2013 онд болсон төрийн эргэлтийн дараа 2014 онд Египет улсын зургаа дахь Ерөнхийлөгч болсон Абдул-Фаттах Ас-Сиси 2012 оны Үндсэн хуулиа халж шинэ хууль батлан, улс орондоо цэргийн хатуу дэглэм тогтоогоод байгаа юм.
Египетийн эрх баригчид Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулна | ||
Үзсэн: 538 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.