Шууд Chart

ОХУ-ын эсрэг шинэ хориг тавихаар төлөвлөж байна

2019-02-14 11:59:39

АНУ-ын хууль тогтоогчид ОХУ-ын эсрэг шинэ хориг тавихаар төлөвлөж байна. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлсөн, Украйны эсрэг түрэмгийлсэн гэдэг шалтгаанаар сенатын танхимын зарим гишүүн ОХУ-ын эсрэг шинэ хориг тавих төсөл боловсруулснаа лхагва гарагт танилцуулсан байна.

Төслийг сенат дахь эрх баригч нам болоод сөрөг хүчний намын гишүүд оруулжээ. Өнгөрөгч 2018 онд парламентийн дээд танхимаар ОХУ-ын эсрэг хориг тавих төслийг хэлэлцсэн ч, батлаагүй. Харин энэ удаагийнх 2018 оны төслийг илүү чангатган боловсруулсан хувилбар юм байна. Конгресс энэ төслийг батлах нөхцөл бүрдээд байгаа гэж зарим хэвлэлд бичсэн байна.

Хоригийг баталсан тохиолдолд энэ нь Оросын банкны систем, эрчим хүчний салбараас гадна гадаад өрийн асуудалд нь нөлөөлнө гэж мэдээлж байна.
2018 онд оруулж байсан хоригийн төсөлд Оросын талыг “терроризмыг санхүүжүүлэгч” гэж зарлахаар тусгасны адилаар шинэ төсөлд мөн ийм санаа оруулж буй юм байна. 

Нийтэлсэн: Mонголын радио

ОХУ-ын эсрэг шинэ хориг тавихаар төлөвлөж байна  
Үзсэн: 573 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй