Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

АНУ агаарын хүчний нэг офицероо эрэн сурвалжилж байна

2019-02-14 15:20:11
Error loading player: No playable sources found

АНУ-ын агаарын хүчний мэдээлэл боловсруулах ажилтан Моника Витт хэмээх 39 настай эмэгтэйг Ираны талд цахим тагнуулын үйл ажиллагаа явуулахад нь тусалсан гэж буруутгаж буй юм байна. АНУ-ын хууль зүйн яамны мэдэгдсэнээр агаарын хүчний офицер эмэгтэй Иран руу дүрвэснийхээ дараа Ираны хакеруудтай хамтран ажиллаж, агаарын хүчний бусад ажилласдын компьютерт халдахад тусалдаг байжээ. 

Үүнтэй холбоотойгоор албаныхан цахим халдлага зохион байгуулсан гэж Ираны интернет үйлчилгээний "Нет Пейгард Самават" компани, болон АНУ-ын агаарын хүчний офицер Моника Виттийг 2012 онд Тегеранд урьж ирүүлсэн "Нью Хоризон" компаниудад хориг тавьсан байна.

Моника Витт 2013 онд Иран руу зугтан гарснаасаа хойш тэндээ амьдарч байж магадгүй гэж албаныхан мэдээлжээ. Түүнийг мөн АНУ-ын Засгийн газрын Ираны эсрэг ажиллагааг задруулсан гэж буруутаж байна. 

Нийтэлсэн: Mонголын радио

АНУ агаарын хүчний нэг офицероо эрэн сурвалжилж байна  
Үзсэн: 769 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй