Шууд Chart

Ираны цөмийн гэрээнээс гарахыг Европын улсуудад уриалав

2019-02-15 12:10:52

Польшийн нийслэл Варшав хотод болсон Ойрхи Дорнодын энхийн асуудлаарх хурлын үеэр АНУ-ын дэд Ерөнхийлөгч Майк Пенс Европын улсуудад хандан Ираны цөмийн гэрээнээс гарах Америкийн талын шийдвэрийг дагахыг Европын улсуудад хандан уриалсан байна.

Тэрбээр “Ойрхи Дорнодын энх тайван, аюулгүй байдалд Иран улс хамгийн ихээр аюул учруулж байна” гээд энэ улсыг Сири болон Йемен дэх хямрал мөргөлдөөнд гал нэмж байна гэж буруутгалаа. Мөн Иран улстай арилжаа хийх шинэ тогтолцоо байгуулсанд нь Герман, Франц, Британи улсыг шүүмжилсэн байна.

Саяхан гурван улсын байгуулсан арилжааны энэ системийг Майк Пенс “Гагцхүү Ираныг бэхжүүлж, Европын холбоог сулруулах, АНУ болоод Европын харилцааг улам хөндийрүүлэх буруу шийдвэр” гэжээ.

Харин “Европын улс орнууд Ираны цөмийн хөтөлбөрөөс гарч, Ираны эсрэг дипломат болон эдийн засгийн шахалт үзүүлэхэд АНУ-тай нэгдэх цаг болсон” гэж АНУ-ын дэд Ерөнхийлөгч мэдэгдээд байна.

Лхагва гараг эхэлсэн Ираны эсрэг арга хэмжээг чангатгах энэ хуралд Герман, Франц улс, Европын холбоо төлөөлөгчөө илгээхээс татгалзсан нь Америкийн талын чармайлтыг үл тоосон хэрэг болж байна гэж зарим хэвлэлд бичиж байна.

Хуралд Израйлийн Ерөнхий сайдаас гадна Саудын Араб зэрэг Израйльтай төвөгтэй харилцаатай явж ирсэн Арабын 12 улс оролцож, Ирантай холбоотой асуудлаар хэлэлцсэн юм.

Нийтэлсэн: Mонголын радио

Ираны цөмийн гэрээнээс гарахыг Европын улсуудад уриалав   
Үзсэн: 612 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй