Шууд Chart

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп онц байдал зарлана

2019-02-15 12:23:42

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп онц байдал зарлана. Пүрэв гарагт АНУ-ын парламентийн дээд танхим Конгресс, долоо хоногийн эхээр тохиролцоо хийсэн асуудлаараа хэлэлцэж, төслийг 83/16-ийн харьцаатайгаар баталлаа. Энэ тохиролцоонд тэрбээр сэтгэл хангалуун бус байгаагаа илэрхийлээд байсан юм.

АНУ-ын эрх баригч намынхны сөрөг хүчинтэй хийсэн тохиролцоонд Холбооны засаг захиргааны байгууллагуудыг төсөвгүйн улмаас дахин үйл ажилллагааг нь зогсоохоос сэргийлсэн заалтууд орсноос гадна Мексиктэй залгаа хилийн санхүүжилтийг олгох талаар тусгаад байсан юм. Гэхдээ хилийн ханын санхүүжилтэд 1.3 тэрбум долларын санхүүжилт олгохоор тусгасан нь Дональд Трампын шаардсан 5.7 тэрбум доллараас хамаагүй бага хөрөнгө болж байгаа юм.

Гэсэн ч хууль боловсруулагчид тохиролцооныхоо дагуу мөн хилийн аюулгүй байдлыг хангах зорилгоор 22 тэрбум долларын санхүүжилт олгохоор төсөлдөө тусгасан байна. Үүгээр хилийн боомтуудын техник технологиудыг сайжруулах, хилээр орж ирсэн хууль бус дүрвэгчдэд туслалцаа үзүүлэх, хилийн эргүүл хамгаалалтын ажилтнуудыг нэмэх санаачилгуудыг санхүүжүүлнэ.

Харин Холбооны Засгийн газрын байгууллагуудын төсвийг он дуустал олгох, холбооны ажилчдын цалинг 1.9 хувиар өсгөх, Тоо бүртгэлийн товчооныхоо санхүүжилтийг нэг тэрбумаар нэмэхээр төсөлдөө оруулсан байна. Эрх баригчид болон сөрөг хүчнийхэн хоёул үүнийгээ ялалт гэж үзэж байгаа. Одоо үүний парламентийн доод танхим буюу төлөөлөгчдийн танхим хэлэлцэж батална.

Үүнтэй холбоотойгоор АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп онц байдал зарлах гэж байгааг "Цагаан ордон" мэдэгдлээ. Ингэснээр Ерөнхийлөгч Дональд Трамп хилийн ханын санхүүжилтээ бүрэн гаргуулах боломжтой болох юм. 

Нийтэлсэн: Mонголын радио

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп онц байдал зарлана  
Үзсэн: 952 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй