
ОХУ "S-400" загварын пуужингийн системээ Саудын Арабт нийлүүлнэ. Оросын төрийн өмчит "Рособоронэкспорт" компанийн гүйцэтгэх захирал Александр Михеев энэ тухай ярьсан байна.
Тэрбээр Арабын нэгдсэн Эмират улсад болж байгаа олон улсын зэвсгийн үзэсгэлэнд оролцож байгаа юм. “S-400"-гийн хувьд бид энэ төслөөр дахин зөвшилцөж байгаа. Гэрээг хэлэлцэж байна” гэж Александр Михеев хэлжээ. Өмнө нь энэ талаар хэвлэлүүдэд хоёр улс "S-400" загварын пуужин нийлүүлэх талаар тохиролцсон гэж мэдээлж байсан юм.
Оросын "S-400" загварын холын тусгалтай пуужингийн систем нь 2007 онд нэвтэрсэн. Байлдааны онгоцууд, дунд тусгалын далавчит болон баллистик пуужингуудыг устгах зориулалттай энэ систем нь газар дээрх байг ч устгах боломжтой юм байна. Мөн 400 км-ийн алс, 30 км-ийн өндөрт байгаа байрлалд хүрэх боломжтой ажээ.
ОХУ "S-400" загварын пуужингийн системээ Саудын Арабт нийлүүлнэ | ||
Үзсэн: 1720 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.