Шууд Chart

Халдлагатай холбогдуулан Пакистан улс Энэтхэгийн талд анхааруулга өглөө

2019-02-20 12:04:35

Энэтхэгийн хойд бүс нутаг Кашмирт болсон халдлагатай холбогдуулан Пакистан улс Энэтхэгийн талд анхааруулга өглөө. Хэрэв Энэтхэгийн цэрэг манай улсын эсрэг цэргийн ажиллагаа явуулбал хариуг нь барина хэмээн Пакистаны ерөнхий сайд Имран Хан мэдэгджээ. Тэрээр Кашмирт болсон халдлагад Пакистаны тал оролцсон гэх Энэтхэгийн талын сэжиг таамагт нотолгоо хэрэгтэй гэсэн байна.

Өнгөрөгч 7 хоногийн пүрэв гарагт Энэтхэгийн хойд бүс нутаг Кашмирт  Энэтхэгийн цэргийн цуваанд амиа золиослогч этгээд халдсаны улмаас 40 гаруй цэрэг амиа алдсан. Энэ нь хамгийн олон цэрэг амиа алдсан тохиолдолд тооцогдож байгаа тул Энэтхэгийн талаас Пакистаныг буруутган, эдийн засаг дипломатын арга хэмжээ авч байгаа юм.Тодруулбал, Пакистантай худалдааны тааламжтай харилцаатай байдгаа цуцалж, гаалийн татвараа 200 хувьд хүргэж өсгөөд байна. Мөн Талууд харилцан дипломатуудаа татаж байна.

Энэтхэгийн талаас Кашмир бус нутагт нь байдаг цэргийн салан тусгаарлагчдыг дэмждэг хэмээн Пакистаныг буруутгасаар ирсэн юм. 

Нийтэлсэн: Mонголын радио

Халдлагатай холбогдуулан Пакистан улс Энэтхэгийн талд анхааруулга өглөө  
Үзсэн: 1104 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй