Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Сүүлийн жилүүдэд шар шороон шуурганы давтамж нэмэгджээ

2019-02-20 16:59:02
Error loading player: No playable sources found

Манай улсын говь хээрийн бүсээс бий болсон шар шороон шуурга Хятад, Солонгос, Япон улсын газар нутагт хүрдэг. Энэ нь хүний эрүүл мэнд, байгаль экологид сөргөөр нөлөөлөөд зогсохгүй, техник технологийн эвдрэлд ч нөлөөлж эхэлснийг судлаачид хэлж байна.

Энэ талаар өнөөдөр болсон Дэлхийн шар шороон шуурганы суурь зураглал гарах техникийн уулзалтаар ярилцлаа. Уулзалтад НҮБ-ын төлөөлөгчид, БНСУ болон манай улсын шар шороон шуурга судлаачид оролцсон юм. Сүүлийн жилүүдэд шар шороон шуурганы давтамж нэмэгдсэн. Үүнийг үүний шалтгаан нөхцлийг судлах, хариу арга хэмжээ авахад өнөөдрийн уулзалт чухал ач холбогдолтой хэмээн зохион байгуулагчид онцоллоо. 

Шар шороон шуурганы тоосонцрын хэмжээ маш бага буюу нунтаг байдаг. Тиймээс хүн амьтан болон байгаль орчинд нөлөөлөх сөрөг нөлөө ихтэй, түүгээр ч зогсохгүй техникийн эвдрэлд нөлөөлж байгаа аж. 

Гэвч байгаль цаг уурын өөрчлөлтөөс үүдэн бий болж байгаа үзэгдлийг үгүй хийх боломжгүй. Гэхдээ шалтгаан нөхцлийг нь тодруулж хариу арга хэмжээ авах шаардлагатай. Энэ ажлыг ганцхан улс богино хугацаанд хийх боломжгүй. Тиймээс бүс нутгийн хэмжээнд асуудлыг ярьж төлөвлөх шаардлагатайг Дэлхийн шар шороон шуурганы суурь зураглал гарах техникийн уулзалтад оролцогчид хэлж байлаа. 

Нийтэлсэн: Mонголын радио

Сүүлийн жилүүдэд шар шороон шуурганы давтамж нэмэгджээ  
Үзсэн: 3768 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй