Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Нийлэг уутыг халахад иргэдийн оролцоо, идэвх чухал нөлөөтэй

2019-02-20 17:15:49
Error loading player: No playable sources found

Байгаль орчинд эерэг өөрчлөлтийг авчирч, гялгар уутыг хэрэглээнээсээ хассан анхны улс нь Бүгд Найрамдах Чили улс юм. Гялгар уутны хэрэглээгээ бүрэн халсан туршлагаас бусад орнууд сэдэл авчээ. Тухайлбал, Австрали улсын томоохон сүлжээ хоёр дэлгүүр нэг удаагийн гялгар уутны борлуулалтаа зогсоож улсынхаа гялгар уутны эргэлтийг 80 хүртэлх хувиар бууруулжээ.

Мөн БНCУ-ын зарим муж хүнсээ цуглуулахдаа даавуун уутыг ашиглах уриалгыг өнгөрсөн онд гаргаж иргэд нь дэмжиж байна. Ийм байдлаар гялгар уутны хэрэглээг иргэдийн оролцоотойгоор багасгаж болох юм.

Байгальд үзүүлэх хор нөлөө ихтэй, 100 - 200 жилийн дараа бүрэн устаж үгүй болохдоо зарцуулдаг. Хүн амын дунд хавдрын өвчлөл үүсгэх нөлөөтэй нийлэг уутыг хэрэглээнээс хасах нь манай улсын хувьд чухал болсон учраас ийм шийдвэр гарсан гэж УИХ–ын гишүүн М.Оюунчимэг хэллээ.

Нийлэг уутыг халахад иргэдийн оролцоо, идэвх чухал нөлөөтэй юм.

Нийтэлсэн: Mонголын радио

Нийлэг уутыг халахад иргэдийн оролцоо, идэвх чухал нөлөөтэй  
Үзсэн: 632 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй