
Британийн парламент дахь эрх баригч намын гишүүд намаасаа гарч, бие даагчидтай нэгдэж байна. Эрх баригч Консерватив намаас парламентад сонгогдсон гурван гишүүн буюу Анна Соубри, Сара Воластон, Хейди Аллен нар намын дарга Тереза Мэйд хандан намаас гарах шийдвэрийг нь зөвшөөрөхийг хүссэн захидал бичжээ. Тэд энэ тухайгаа хэвлэлийн хурал зарлан мэдэгдэж, Засгийн газраа Европын холбооны эсрэг хатуу байр суурийг зөвшөөрч байгаад нь буруутгасан байна.
Харин Британийн Ерөнхий сайд бөгөөд эрх баригч Консерватив намын дарга Тереза Мэй үүнд харамсаж байгаагаа илэрхийлээд, "Нам нь үргэлж аядуу зөөлөн, асуудлыг зөөлрүүлсэн, эх оронч байр суурь илэрхийлэх болно” гэсэн байна.
Консерватив намаас гарч ирсэн гурван гишүүн нь сөрөг хүчин Хөдөлмөрийн намаас гарсан найман бие даагч гишүүний бүлэгт нэгдэж буй юм байна. Ингэснээр парламентийн бүлэг Британийн Засгийн газрыг дэмжигч Ардчилсан холбооны намын гишүүдтэй ижил тооны гишүүдтэй болж байгаа ажээ.
Бие даагчдын бүлгийн найман гишүүн Брекситийн асуудалд хэт хатуу байр суурь илэрхийлж байгаагаас нь болж насаасаа гарч, төв дундыг баримталсан бодлого, байр суурийг илэрхийлнэ гэж мэдэгддэг юм.
Британийн парламент дахь Консерватив намаас 3 гишүүн гарч, бие даагчидтай нэгджээ | ||
Үзсэн: 704 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.