Шууд Chart

Бүс нутгийн дээд хэмжээний уулзалт, сургалт амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө

2026-09-02 17:13:06

“Цахим орчин дахь хүүхдийн бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлтэй тэмцэх” бүс нутгийн дээд хэмжээний уулзалт, сургалт гурван өдрийн турш амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
 
Тус арга хэмжээгээр цахим орчинд хүүхдийн эсрэг шинээр үүсэж буй аюул, эрсдэл, гэмт хэргийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох арга замын талаар туршлага, мэдээлэл солилцож, хил дамнасан мөрдөн шалгах ажиллагаа болон дижитал нотлох баримт солилцооны чиглэлээр хамтын ажиллагааг бэхжүүлэх боломжийг хэлэлцсэн юм.
 
Энэхүү арга хэмжээ нь улс орнуудын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулж, хүүхдийг цахим орчин дахь бэлгийн мөлжлөг, хүчирхийллээс хамгаалах, гэмт хэрэгтэй тэмцэх мэргэжлийн байгууллагуудын чадавхыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо.
 
Сургалт, уулзалтад оролцож, мэдлэг, туршлагаа хуваалцсан нийт оролцогчдод талархал илэрхийлье.
 
 

 


Бүс нутгийн дээд хэмжээний уулзалт, сургалт амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө  
Үзсэн: 63 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй