
Error loading player: No playable sources found
Спортын салбарт түүхэн амжилт гаргасан баг, тамирчдад олгодог “Laureus world sports” шагналын онцгой түүх төрлийн ялагчаар урд хөршийн төмөр хөлтэй, 70 настай, уулчин Ся Бою шалгарчээ.
Өмнө нь хөлбөмбөгчин байсан Ся Бою 1974 онд Эверестэд авирах Хятадын багийн гишүүнээр элсэж анхны авиралтаа эхлүүлсэн ч, хөлөө хөлдөөж улмаар тайруулжээ. Тухайн үед ууланд авиралтын баг 8600 метрийн өндөрт гарч чадсан ч цаг агаар муудаж, хүйтэрсэн бөгөөд
Түүнчлэн 1996 онд түүний шинжилгээний хариу “хорт хавдартай” гэж гарсан ч Ся Бою удаан хугацааны химийн эмчилгээний дараа ч мөрөөдлөө орхиогүй байна. Тэрбээр 2000 оноос хойш Эверестэд дөрвөн удаа авирсан ч цаг агаар муудаж, газар хөдлөлт болсноос үүдэн оргилд хүрэх замаасаа эргэн буцаж байжээ. Харин өнгөрсөн оны тавдугаар сарын 14-нд Балбын талаас Эверестийн оргилд гарч, дэлхийн зулайд гарсан анхны хөгжлийн бэрхшээлтэй уулчин болжээ.Сонирхуулахад, “Laureus world sports” шагналд спортын баг, тамирчид зургаан төрөлд нэр дэвшдэг бөгөөд 80 гаруй орны спортын сэтгүүлч, сонирхогч, мэргэжилтний саналаар ялагчийг тодруулдаг аж.

“Laureus world sports” шагналыг хиймэл хөлтэй уулчин хүртэв | ||
Үзсэн: 905 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.