Шууд Chart

Дотоодын цэргийн алба хаагчид хүний амь нас аварчээ

2019-02-22 10:35:30

Дотоодын цэргийн 805 дугаар ангийн алба хаагч нарт аж ахуй нэгж, байгууллага, иргэнээс талархал ирүүлжээ. Улсын онц чухал объектын хамгаалалтыг хүч нэмэгдүүлсэн хамгаалалтад шилжүүлэн ажиллах үед Үйлдвэрийн бүсийн гүний худгийн үүрэг гүйцэтгэж байсан харуулчин ахлагч Б.Батмөнх, дэд ахлагч Х.Бат-Эрдэнэ нар объектын ойролцоо ухаангүй хүн байсныг илрүүлэн шалгахад иргэн “М” согтууруулах зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байсныг анхны тусламж үзүүлэн тухайн иргэнийг төрсөн ахад нь хүлээлгэн өгчээ.

Мөн Үйлдвэрийн бүсэд харуулын даргын үүргийг гүйцэтгэж байсан ахмад Ч.Алтанхуяг, ахлагч Н.Самдан нар нь 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Үйлдвэрийн бүсийн цэгийн хамгаалалтын бүсээс 400 орчим метр газарт байрлах барилгын сахиулын гэр шатаж байхыг хяналтаар илрүүлж, иргэн А, О нарыг галаас гаргаж, эрдэнэт хүний амь насыг аварч, Онцгой байдлын гал унтраах ангиийн жижүүрт   дуудлага өгч шуурхай ажилласны үр дүнд галыг бүрэн унтраасан байна. Энэ талаар иргэний төрсөн ах нь талархал илэрхийлжээ. Энэ сарын 14-ний өдөр гүний худгийн шалган нэвтрүүлэх цэгт  “Улаанбаатар цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Зүүн түгээх станцын хашаанд хүчтэй дуу чимээ гарч, хар утаа олгойдон гарч байсныг эргүүлийн офицер, ахмад Р.Аззаяа, харуулчин, ахлах ахлагч Т.Пүрэвгэрэл, дэд ахлагч С.Гантогтох, жолооч, ахлах ахлагч Ц.Даваажав нарын хамт дэд станцын хашаа руу оржээ.  Таслуур дэлбэрч хашаанд гал гарч, тархаж байсныг Шуурхай удирдлагын жижүүр, Шуурхай удирдлагын төвд мэдэгдэж, тархсан галыг унтраах ажлыг зохион байгуулсан байна.

Ноцтой хохирол гарахаас урьдчилан сэргийлж, шуурхай ажилласан алба хаагч нарт “Улаанбаатар цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн салбарын хамт олноос талархал илэрхийлсэн байна.

Өргөсөн тангарагтаа үнэнчээр ажиллаж, эрдэнэт хүний амь нас эд хөрөнгийг хамгаалж, гавьяа байгуулсан дотоодын цэргийн  алба хаагч нартаа ажлын амжилт хүсэж байна.


Дотоодын цэргийн алба хаагчид хүний амь нас аварчээ  
Үзсэн: 1632 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй