Шууд Chart

Хоккайдо аралд 5.8 магнитудын хүчтэй газар хөдөллөө

2019-02-22 11:18:35

Хоккайдо арал дээр 5.8 магнитудын хүчтэй газар хөдөллөө. Пүрэв гарагийн шөнө арлын төвийн бүсэд 33 км-ийн гүнд газар хөдөлсөн байна. Гурван хүн бага зэргийн гэмтэл авч, 100 гаруй айл усгүй болжээ.

Онгоц саатсаны улмаас "Шинэ Титосе" нисэх буудалд 120 орчим хүн хоносон байна. Хоккайдо галт тэрэгний компани ч мөн газар хөдөлсний дараа үйлчилгээгээ зогсоож, зорчигчид нь галт тэргэнд хэдэн цагаар гацсан байна. Саппоро хотын метро үйлчилгээ түр зогсож, хүмүүсийг түр хугацаагаар хоргодох газар байлгаж, баасан гарагийн өглөөнөөс үйл ажиллагаагаа сэргээжээ. 

Нуралт үүссэн тосгонд цэргүүдийг илгээн хохирлыг шалгаж, үнэлгээ хийж буй юм байна. Мөн Цаг уурын агентлагаас оршин суугчдыг сэрэмжтэй байхыг зөвлөж байна. Мөн газар хөдлөлтийг ажиглан судалдаг шинжээчид "Ацума" гэдэг нэг тосгонд хөрсний нуралт үүсэхээс сэрэмжлүүлсэн байна.

“Өнгөрсөн жил болсон газар хөдлөлтийн улмаас суларсан газруудад аюултай байж мэднэ. Цас хайлмагтсан байгаа” гэж тайлбарлажээ. Хэвгий газар, уулын энгэрийн ойролцоо амьдрахгүй байхыг зөвлөж байна. 

Нийтэлсэн: Mонголын радио

Хоккайдо аралд 5.8 магнитудын хүчтэй газар хөдөллөө  
Үзсэн: 1463 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй